- Сэтгүүлч
- 2023/09/28
- 496
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын заан, Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Мөн улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Санал болгох
-
2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэг...
-
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жи...


Сэтгэгдэл