- Сэтгүүлч
- 2020/10/06
- 1375
Олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадаас монгол сурагч алтан медаль хүртлээ
Энэ жилийн олон улсын Мэдээлэл зүйн 32 дугаар олимпиад анх удаагаа онлайнаар Сингапур улсад амжилттай боллоо. Тус олимпиадад дэлхийн 87 орны 346 сурагч оролцож мэдлэг оюун, авьяас чадвараа сорин уралдлаа.
Монгол Улсаа төлөөлөн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт А.Нямдаваа, мөн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Билгүүдэй, Эрхэт-Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бадрангийх, мөн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хангал нар оролцсон юм.
Сурагч А.Нямдаваа алтан медаль хүртсэн бөгөөд энэ нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй Монгол Улсын анхны алтан медаль юм.
Санал болгох
-
2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэг...
-
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жи...


Сэтгэгдэл