- Сэтгүүлч
- 2024/08/26
- 521
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 55 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэг...
-
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жи...


Сэтгэгдэл