-
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Төрийн Думын гишүүн Вадим Белоусовыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. В.Белоусов нь 2010-2014 онд зам, барилгын нэг компаниас 3,2 тэрбум рублийн хээл хахууль авсан бөгөөд түүний дэмжлэгээр уг компани зам, барилгын ажлын худалдан авах ажиллагаанд олон удаа шалгарч байсан талаар Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.
-
Киргиз Улсын Ерөнхийлөгч асан А.Атамбаевийг авлига, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн толгойлогч Азиз Батукаевийг хууль зөрчин шоронгоос сулласан хэрэгт буруутган 11 жил, 2 сарын хорих ял оногдуулсан бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг нотлогдоогүй гэж үзэж байна.
-
Украинчуудын 78 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад итгэхгүй байгааг Разумов төв болон Илко Кучеривын ардчилсан санаачилгын сангаас хамтран зохион байгуулсан судалгааны дүн харууллаа. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 36.5 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтанд “огт итгэдэггүй” гэж хариулсан бол 41.2 хувь нь “бараг л итгэдэггүй” гэж хариулсан байна.
-
Кембрижийн Бизнесийн сургуулийн профессор Рагу Рау болон бусад судлаачдын хамтран явуулсан судалгаагаар хээл хахуульд зарцуулсан 1 доллар нь хээл хахууль өгсөн компанийн үнэ цэнийг 6-9 доллароор өсгөх хамаарал байгааг тогтоосон бөгөөд уг судалгаа нь хээл хахуулийн талаарх нийтлэг итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлээд байна.
-
Харбин хотын цагдаагийн 19 ажилтныг авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд шийтгэл оногдуулжээ. Тэднийг Коммунист намаас хөөн албан тушаалаас нь чөлөөлж, хууль тогтоомжийг ноцтой байдлаар зөрчсөн хэргээр шалгаж байна.
-
Мавританы Ерөнхийлөгч асан Мохамед Оулд Абдель Азиз-ыг тус улсын цагдаагийн байгууллага авлигын гэмт хэрэгт сэжиглэн баривчилж долоо хоног байцаагаад суллалаа гэж түүний өмгөөлөгч даваа гарагт мэдэгдэв.
-
Мексикийн Үндэсний харьяатын газрын дотоод хяналтын албаны шалгалтаар хээл хахууль, авлигын асуудалд холбогдсон 1040 албан хаагч ажлаасаа халагдсан хэмээн тус байгууллагын дарга мэдэгдэв.
-
“Нур жолы” боомтын гааль, хорио цээрийн албаны албан хаагчдыг хээл хахууль авсан хэргээр саатуулаад байгааг Төмөр замын прокурорын байгууллагаас мэдээлэв.
-
Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг
-
Олон улсын үнэт металлын зах зээл дээрх нэг унц алтны ханш 2000 ам.долларыг давсан үйл явдал өнгөрсөн мягмар гарагт тохиосон юм.
-
Ливаны нийслэл Бейрут хотын усан зогсоолын ойролцоох химийн бодисын агуулахад өнөөдөр гал гарч, хүчтэй дэлбэрэлт болсноор 73 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн түлэгдэж шархадсан байна.
-
АНУ-ын сансар агаар судлалын агентлаг болох НАСА 190 орчим метрийн диаметр бүхий астеройд дэлхийд ойртож буйг мэдээллээ.
-
Токио хотод халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж сүүлийн 2 өдрийн байдлаар 300-г давсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 23-ны өдрөөс эхэлж буй дараалсан 4 өдрийн урт амралтаар аль болох гэрээсээ гарахгүй өнжихийг иргэддээ уриалаад байна.
-
АНУ-ын Дээд шүүхээс даваа гарагт Макаогийн тэрбумтан, үл хөдлөхийн бизнес эрхлэгч Нг Лап Сенг-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Олон тэрбум долларын өртөг бүхий уулзалтын танхим барих зорилгоор НҮБ-ын хоёр элчин сайдад хахууль өгсөн хэргээр түүнийг 4 жилийн хугацаанд хорих ялыг 2019 онд оногдуулсан билээ.
-
БНХАУ-ын төвийн бүсэд байрлалтай Хунань мужийн Чэнчжоу хотын Ардын шүүхээс тус улсын чанарын хяналт шалгалт, хорио цээр хариуцсан төрийн төв байгууллагын дэд дарга асан Вэй Чуаньчжунуг авлигын хэргээр бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан талаар 6 дугаар сарын 19-нд “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна.