- Сэтгүүлч
- 2020/09/10
- 2021
Киргизийн ерөнхийлөгч асан өөрийн гэм бурууг хүлээгээгүй байна
Киргиз Улсын Ерөнхийлөгч асан А.Атамбаевийг авлига, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн толгойлогч Азиз Батукаевийг хууль зөрчин шоронгоос сулласан хэрэгт буруутган 11 жил, 2 сарын хорих ял оногдуулсан бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг нотлогдоогүй гэж үзэж байна.
“Эрүүгийн хэргийн материал, гэрчүүдийн мэдүүлэгт авлигын болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотолсон баримт байхгүй байсан” гэж А.Атамбаев мэдэгдсэн талаар Интерфакс агентлагийн мэдээнд дурджээ.
Түүнчлэн тэрээр Киргиз улсын өмнөх ерөнхийлөгч асан Курбанбек Бакиевийн төрсөн ах Жаныш Бакиевийг гадаадаас эх оронд нь буцааж авчрах арга хэмжээг 2011 оноос авч байсан тухайгаа мэдэгдсэн байна.
“Эрх баригчдын шийдвэрээр шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан, миний нэр төрийг гутах, ард түмнээс үнэнийг нуун дарагдуулах зорилгоор хэргийн материалыг нууцын зэрэгт оруулсан. Улсын үндэсний аюулгүй байдлын хорооны үйл ажиллагааг дэмжин эрүүгийн гэмт хэрэгтнийг эх орондоо авчиран шударга шийтгэл оногдуулахаар явсныхаа төлөө 11 жил хорих ял авлаа” гэж Ерөнхийлөгч асан А.Атамбаев бас хэлжээ.
Энэ оны зургаадугаар сард А.Атамбаевийг шүүхээс буруутай гэж үзэж 11 жил 2 сар хорих ял оногдуулсан юм.
Санал болгох
-
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон...
-
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэ...


Сэтгэгдэл