
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ
Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны долоодугаар сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад иржээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.
Орон нутгийн зам хурдны зам биш. Иймээс Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд аюулгүй байдал, жолооч нар хурдаа хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл болон айраг амссан ч жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.
Санал болгох
-
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
-
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дуга...
Сэтгэгдэл