- Сэтгүүлч
- 2023/08/23
- 537
Цаг агаар хэвийн байвал ирэх сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна
Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа.


Улаанбуудай аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал 9 дүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна. Тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажил гүйцэтгэж байна.

Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцлов.

Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын ...


Сэтгэгдэл