- Сэтгүүлч
- 2022/09/12
- 538
Явган алхагчид цусаа хандивлалаа
Явган алхагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж цусаа өгөх алхалтад хамрагджээ. Алхагчдын хувьд үргэлж эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бусдад уриалж, өөрсдийн биеэр үлгэрлэхийг эрмэлздэг байна.
Монголын явган алхалтын холбооноос "Blood Donors Walking Event"-ийг зохион байгуулж, Д.Сүхбаатарын талбайгаас Цусны төв хүртэл иргэдэд цусаа хандивлахыг уриалж, цусаа бэлэглэхийн ач холбогдлыг танилцуулсан үзэл санааны алхалтыг хэрэгжүүллээ.
Мөн алхагчид өөрсдөө цусаа хандивласан юм. Цаашид цусаа хандивлах үйлсийг өргөжүүлж, тогтмол цусаа хандивладаг донорын тоог нэмэгдүүлэхэд тус холбоо хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалсан алхалтын үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр явган алхагчдад талархал дэвшүүлж, дурсгалын зүйлс гардуулан, цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Алхагчид цусаа өгөх уламжлал тогтоох, бусдад уриалан сурталчлахад таатай байгаагаа дуулгажээ.


Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгааг...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл