- Сэтгүүлч
- 2022/08/08
- 723
Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас өчигдөр гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгасан юм.
Шалгалтын үеэр шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалтыг хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгалаа. Дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байв.
Хэрэглэгч танд шатахууны дутуу шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарвал тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгаж нягтлаарай гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд туса...
-
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт...


Сэтгэгдэл