- Сэтгүүлч
- 2022/08/02
- 644
Төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Элчин сайд Кэтрин Ивкоф ардчилсан нийгмийн тулгуур болсон төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэн чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаа талаар дурдав.
Уулзалтын үр дүнд төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг ойрын хугацаанд төлөвлөн зохион байгуулахаар харилцан тохиров гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл