- Сэтгүүлч
- 2022/05/31
- 870
Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажлыг хийж эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулга хийлээ.
Тэрбээр “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.
Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.
Санал болгох
-
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд найрамдах Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович, Төрийн нарийн ...
-
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг 5 дугаар сарын 15-ны 00:00 цагаас 5 дугаар сарын 18-ны 05:00 цагийн хоор...


Сэтгэгдэл