- Сэтгүүлч
- 2020/07/03
- 1144
Баяжуулагчид өртөг бууруулах сайн саналаар өрсөлдөнө
Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс саналын систем дэх ажилтны оролцоог нэмэгдүүлэх, улмаар өртөг зардлыг бууруулах зорилгоор “Миний оролцоо-Миний үйлдвэр” сайн саналын уралдаан зарласан. Тавдугаар сарын нэгэнд эхэлсэн уг уралдаан наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэсгүүдээр “1000 санал-1000 өгөөж” уриа бүхий самбар аялуулж, саналыг бүртгэж байна. Өнөөдрийг хүртэлх хоёр сарын хугацаанд 354 ажилчин санал ирүүлжээ.
Өнгөрсөн жилийн турш 455 хүн санал гаргасантай харьцуулбал ажиллагчдын оролцоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Ажиллагчид өртөг зардал бууруулах, ХАБЭА-г хангах, эрсдэл бууруулах, үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг таван чиглэлд ахиц авчрахуйц санаа сэдэж, ухаанаа уралдуулж байна. Уралдаан хоёр сая төгрөгийн шагналын сантай төдийгүй шилдгүүдийн шагналт цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх аж. Ажилтнууд саналаа “Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаа” цахим хуудсанд байршуулдаг бөгөөд хүсвэл Эрдэнэт үйлдвэрийн бусад цехийнхэн ч тэдний саналтай танилцах боломжтой.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс





Санал болгох
-
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд найрамдах Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович, Төрийн нарийн ...
-
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг 5 дугаар сарын 15-ны 00:00 цагаас 5 дугаар сарын 18-ны 05:00 цагийн хоор...


Сэтгэгдэл