- Сэтгүүлч
- 2020/05/28
- 1089
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгоно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.
Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрйин бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл