#COP17 Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталлаа.
Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг тус тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
2024-2025 оны бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн анхдугаар хурлаар COP17-ын соёл, аялал жуулчлалын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдах ажлууд, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон нь онцлох үр дүн байлаа. Санал болгох
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл