- Сэтгүүлч
- 2025/08/20
- 187
Үер, усны аюулаас болгоомжил!
Өнөөдөр Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг болон Дундговийн хойд хэсгээр усархаг бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Иймд хур борооны эрчимжлээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух аюултай тул иргэдийг:
- Үерийн аюултай бүсээс зайдуу газар зусах,
- Гол мөрөн, нуурын эрэг хөвөөнд амарч зугаалахдаа онцгойлон анхаарах,
- Уулын ам, голын эрэг, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,
- Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Мөн шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Гэрээс гарахдаа шүхэр, усны цуваа авч, хувцсаа тохируулан өмсөх, орон сууцны хорооллын авто зогсоол, подвал руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгийг хамгаалалттай байлгахыг онцгойлон сануулж байна.
Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд туса...
-
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт...


Сэтгэгдэл