- Сэтгүүлч
- 2025/04/28
- 339
Өнөөдөр "Монгол генералын өдөр"
Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.
2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.
Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Нам...


Сэтгэгдэл