- Сэтгүүлч
- 2024/03/26
- 412
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 16. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 42 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл