
- Сэтгүүлч
- 2023/08/21
- 458
Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр авто зам тавьж буй байршлуудад ажиллах үеэрээ Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажилтай танилцлаа.
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.
Арванхоёрдугаар сарын 1-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм. 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв.
Хотын дарга замын ажлуудыг хугацаанд нь дуусгах, мөн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд хийгээд гүйцэтгэгч компанийнханд анхааруулж байлаа.
Санал болгох
-
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто...
-
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиг...
Сэтгэгдэл