- Сэтгүүлч
- 2026/07/23
- 191
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний хагас жилд 3 814.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.1 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1 (17.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 (22.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны эхний хагас жилд 3 342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.0 (15.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 (13.8%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний хагас жилд 531.1 мянган хүнд 3 032.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 12.3 (2.4%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 366.1 (13.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 80.1 хувь нь өндөр настны, 11.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 3.9 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.
Санал болгох
-
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” ...
-
Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжа...


Сэтгэгдэл