
- Сэтгүүлч
- 2025/02/11
- 129
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа.
Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Өнөөдрөөс /2025.02.11/ эхлэн дараах дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа албан ёсоор эхэллээ.
Үүнд:
- Тэнгэр худалдааны төв (Баянзүрх дүүрэг)
- Жуковын талбай (Баянзүрх дүүрэг)
- Улаанбаатар палас (Баянгол дүүрэг)
- Драгон худалдааны төв (Сонгинохайрхан дүүрэг)-д гарч байна.
Махны үнэ өргөтгөсөн худалдааны хүрээнд:
- Үхрийн ястай мах – 14,000 төгрөг/кг
- Хонины ястай мах – 12,500 төгрөг/кг-өөр борлуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хямд, чанартай мах нийлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Санал болгох
-
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто...
-
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиг...
Сэтгэгдэл