
- Сэтгүүлч
- 2024/08/15
- 271
Грек улсад урьдчилсан байдлаар 25 мянга гаруй акр талбай шатсан байна
Грек улсад орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн орой ой, хээрийн түймэр гарч, түүнээс хойш хоёр өдрийн турш 41 удаагийн тохиолдлоор гал сөнөөгчид ажиллаж байна. Ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна.
Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж. Түймрийг унтраах ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагуудтай хамтран 700 гаруй гал сөнөөгч, 200 орчим автомашин техник хэрэгсэл, 35 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.
Аттика мужийн ойн бүсэд хоёр хүүхдийг санаатай гал тавьсан хэргээр баривчилсан тухай мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
БНСУ-ын Жонбук мужийн Цагдаагийн газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус мужийн Боловсролын газрын дарга Со Гео Сок-ийг хахууль авсан хэр...
-
Нью Жерси мужийн сенатч асан Боб Менендез авлига, хахуулийн хэргээр буруутгагдаж, 11 жилийн хорих ял сонслоо.
Сэтгэгдэл