“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд болох уу

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 10  гаруй хонож байна. Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах тухай асуудал яригдаж эхлэнэ. Энэ хүрээнд зарим сайдуудын нэр тодорч эхлээд байгаа бололтой.

2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг  иргэд сайн мэддэг. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнчлэн  барилгын салбарт хүч сорьж Энканто хороололыг барьж байгуулсан сүйхээтэй эр. Эрхэлсэн бизнестээ амжилт гаргасан тэрээр улс төрд хөл тавиад удаагүй байгаа ч чамлахаахгүй олон ажлыг амжуулжээ. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэрбээр төрийн бодлогод бизнес эрхлэгчийн дуу хоолойг хүргэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх чиглэлд анхааран ажилласанд бизнес эрхлэгчид түүнд ам сайтай байдаг.

“Жор мэдэхгүй эмчээс зовлон мэдэх чавганц л дээр” гэгчийн үлгэрээр бизнесийн салбарын зовлон жаргалыг ойлгодог ийм хүмүүсийг шинэ засгийн газраас дэмжиж ажиллах нь бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эрчим хүчний сайдад нэр нь яригдаж байгаа гэнэ.  Ж.Ганбаатар гишүүний хувьд энэ салбарыг төвөггүйхэн удирдаад, яамны өмнө тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлээд явчих хэмжээний чадвартай боловсон хүчин гэж харах хүмүүс  олон байна.

Ц.Бат

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. politic.mn сайтын редакц

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн...

Үзсэн: 02 цаг 20 минутын өмнө

22 хүүхдэд тэргэнцэр өглөө

Үзсэн: 03 цаг 33 минутын өмнө

Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулал...

Үзсэн: 03 цаг 38 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.